ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

“Таван Богд Групп”-тэй хамт байгаа Таны энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсье.

1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа  бэлгэдэн “Таван Богд” нэртэй компани үүсгэн байгуулж, Японы “FujiFilm” корпорацийн гэрэл зураг боловсруулах лабораторийг  оруулж  ирэн бизнесийн гараагаа эхэлж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр олон салбар компаниуд өөрсдийн салбар бүртээ тэргүүлэн, гадаад дотоодын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүүгийн  салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ололт амжилт дүүрэн,  ирээдүйдээ итгэлтэй урагшилж явна.

Өнөөдрийн “Таван Богд Групп”-ын үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн эрч хүч, авъяас чадвартай  ажилтан, ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Мөн харилцагч, хэрэглэгч,  үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийг гадаад дотоодын бизнесийн болон төр захиргааны байгууллагууд өндрөөр  үнэлж, дүгнэдэгт бид урамшиж байдаг юм.

Бид “Таван Богд Групп”-тэй байнга түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн  компани байх зорилт тавин ажилладаг.

Та бүхэнд  хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТОП 100

"Таван Богд Групп" Монгол улсын топ компаниар шалгарлаа
МҮХАҮТ, Монгол улсын Засгийн газар хамтран Монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг "ТОП-100" компаний 19-р байранд орлоо.


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй