Оюутны сэтгэгдэл


О. Түвшинтөгс
Намайг О. Түвшинтөгс гэдэг. Миний бие Таван Богд Группт 56 хоногийн дадлагын ажлыг гүйцэтгэсэн. Юуны түрүүнд “Маркетинг”-ийн чиглэлээр суралцаж байсан миний хувьд Монголдоо шилдэг “Маркетинг” арга хэрэгслийг чадварлагаар ашигладаг компанид дадлагажсан нь өөрийн мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж өгсөн. Дадлага хийх хугацаанд гүйцэтгэсэн даалгаврууд нь онолын мэдлэгээ бататгахад маш ихээр нөлөөлсөн бөгөөд ихээхэн сонирхолтой байсан гэдгийг хэлье. Түүнчлэн, зааварлагчаас өгч буй ажлын чиглэл болон мэргэжлийн үнэтэй зөвлөмжийн тусламжтайгаар өөрийн харилцааны болон багаар ажиллах ур чадварыг ихээр нэмэгдүүлж чадсан. Мөн тухайн компанийн үйл ажиллагааны талаар өргөн цар хүрээний мэдлэгийг олж авч түүнийгээ даган туршлага ихээр хуримтлуулсэн билээ. Эцэст нь хэлэхэд, Таван Богд Группт хийсэн дадлагын хугацаанд өөрийн Монголын хүний нөөцийн зах зээлд эзлэх байр сууриа бататгахад өндөр дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байгаагаа хэлмээр байна.
--- * ---
Б. Мандахбаяр
Намайг Мандахбаяр гэдэг. Би “Эм Ай Ю” дээд сургуульд бизнесийн чиглэлээр суралцаж байхдаа Монголдоо томоохонд тооцогддог Таван Богд Группийн Бизнес хөгжлийн газарт дадлага хийж байсан ба өндөр мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олны дунд ороод ажиллахад, сурч мэдэх үлгэр жишээ авах зүйл эхний өдрөөс авахуулаад л маш их гарч байсан. Энэ дадлагын хугацаанд байгууллагын дотоод уур амьсгал, ажлын таатай орчин нөхцөл зэрэг олон зүйл нь үнэхээр сэтгэл ханамжийг бүрдүүлэхүйц бөгөөд ажиллах урам зоригийг төрүүлмээр санагдсаныг тэмдэглэмээр байна. Дадлагын хугацаанд хийж гүйцэтгэсэн үүрэг даалгавруудаар дамжуулан компьютерийн, гадаад хэлний болон сурч буй мэргэжилтэйгээ холбоотой олон практик мэдлэгийг олж авсан билээ.
Одоо миний бие сургуулиа төгсөөд дадлага хийсэн Таван Богд Групптээ Судалгааны ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн ба энэ группийн салшгүй нэг хэсэг болсондоо туйлын баяртай байна.
