Өөрийн танилцуулгыг (CV) бэлтгэх



 

Танилцуулга бэлдэх (ерөнхий мэдээлэл)

CV бол бусдад өөрийгөө таниулах хамгийн чухал баримт юм. Та сонирхсон ажлын байрандаа ажиллахыг хүсч байвал ажлын товч намтар болох СV-гээ зөв, оновчтой бичиж амжилтанд хүрэх боломжийг өөртөө нээгээрэй.

Таван Богд Группийн үйл ажиллагааны цар хүрээ, ажилтнуудынхаа ажиллах нөхцөл, цалин хангамж, сургалт хөгжил, карьерийн өсөлт зэрэгт  онцгой анхаардаг байдлаар нь манай группт хандан анкетаа илгээдэг хүмүүс олон. Тэдгээр хүмүүсээс хэрхэн ялгарч, өөрийгөө сонгуулах вэ?

Таны өөрийнхөө тухай тодорхойлсон тэрхүү мэдээллээс үндэслэн дараагийн алхам хийгдэх болно. Мөн таны сонирхож буй ажлын байрны орон тоо хараахан байхгүй байгаа тохиолдолд  илүү тохирох ажил санал болгохын тулд   таны талаарх хангалттай мэдээлэл бидэнд шаардлагатай юм.

Юуны өмнө ажлын товч намтараа бичихдээ дараах зүйлсэд анхаарал хандуулаарай.

Боловсрол

  • Таны сурсан ерөнхий боловсролын дунд сургууль, коллеж, их сургууль, мэргэжил, мэргэшлийг төгссөн он, сарын хамт
  • Эзэмшсэн ур чадвар, эрдмийн зэрэг, цол, шагнал

Мөн сонирхож буй ажлын байрны чиглэлтэйгээ холбоотойгоор сургалт дамжаанд хамрагдаж байсан бол үүнийгээ CV-ндээ оруулна уу.

Ажлын туршлага

Ажлын туршлагаа бичихдээ хамгийн сүүлд ажиллаж байсан ажлаасаа эхлүүлэн  жагсааж бичээрэй. Ажлын туршлага хэсэгт өөрийн өмнө ажиллаж байсан албан газрууд, огноо, хийж гүйцэтгэж байсан гол гол үүргүүдээ нарийн тодорхой бичих хэрэгтэй.  Хэрвээ их сургуулиа төгсөөд удаагүй байгаа бол  таны намтартаа бичих өөрийгөө тодорхойлж,  үнэлүүлэх мэдээллүүд маш чухал. Мөн дадлага хийж байсан байгууллага, хийж гүйцэтгэсэн төсөл, хөтөлбөрийн тухай нэмэлт мэдээлэл оруулж болно.

Нэмэлт мэдээлэл

Таван Богдчууд бид авьяас, оюуны чадамж, багаар ажиллах чадвар, шинэлэг санааг гаргах чадварыг илүүд үздэг тул та өөрийн авъяас чадвар, сонирхол, шагнал урамшил, алдар гавъяа болон дэвшүүлж буй албан тушаалтайгаа холбоотой нэмэлт зүйлсийг оруулаарай.
Мөн гадаад хэлний мэдлэг,
компьютерын мэдлэг, чадвар таныг үнэлэх үнэлгээнд тодорхой байр суурь эзлэнэ. 

Нээлттэй ажлын байр

Англи хэлтэй борлуулалтын менежер авна

Германы алдарт Volkswagen корпорацийн албан ёсны дистрибьютерТаван Богд Моторс компанид англи хэлтэй Борлуулалтын менежерийн ажлын байрыг зарлаж байна.

Маркетингийн албаны дарга

Хийж гүйцэтгэх үндсэн үүрэгАхуйн болон хүнсний өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүний маркетинг, идэвхижүүлэлтийн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, Маркетингийн идэвхижүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээнд харьцуулалт хийж, цаашид баримтлах бодлого,

Санхүүч

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: 

  • Урьдын, өнөөгийн болон хэтийн эдийн засгийн хүчин зүйлс ба чиг хандлагыг харгалзан баримталвал зохих эдийн засгийн бодлого, чиглэлийн талаар зөвлөгөө өгөх
  •  Байгууллагын ашиг орлого, үр өгөөжийн судалгаанд дүн шинжилгээ хийх
  • Санхүүжилттэй холбоотой асуудлуудад санал оруулан, шийдвэрлүүлэх 
  • Гарч болохуйц эрсдэлийг таамаглан гаргах болон учирч болох эрсдэлээс сэргийлэх
Зээлийн мэргэжилтэн

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд:  Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Засвар үйлчилгээний инженер

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: Телевизор, тоос сорогч болон бусад электрон барааны засвар үйлчилгээг хариуцан ажиллана.

Ажилд урьж байна.

Манайд ажиллахыг хүсвэл


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй