Улаанбаатар Гурил



Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг Улаанбаатар Гурилын үйлдвэр нь 2002 онд ашиглалтанд оржсноосоо хойш "Баталгаат хүнс, Бидний хэрэглээ" уриатайгаар ард түмнийхээ эрүүл хүнсний хэрэгцээг хямд, чанартай, баталгаат бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган ажиллаж байна.

Өнөөдөр Улаанбаатар Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 22%-г, дотоодын гурилын зах зээлийн 37%-г дангаараа ханган үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чаджээ.

Үйлдвэрлэл:

Үйлдвэр нь 3 бие даасан хэсэгтэй бөгөөд, тус бүр нь хоногт 110 тн буюу нийтдээ 330 тн тариаг цэвэрлэж боловсруулан 75-78 хувийн гарцтай дээд, нэг, хоёр, гуравдугаар зэргийн гурил, мөн малын тэжээлийн болон хүнсний хивэг үйлдвэрлэх техникийн хүчин чадалтай.

Цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинэчлэл, хөгжил дэвшил:

"Улаанбаатар гурил"-ын үйлдвэрийн хамт олон улсдаа хамгийн томд тооцогдох, хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий, оричн үеийн технологийн шийдэл болсон гурилын үйлдвэрийг Дэрхан-уул аймагт барьж 2012 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Бүрэн автоматжсан, босоо технологитой энэхүү үйлдвэр нь бусадтай харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25% бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм. 

 

 

Албан ёсны хаяг:

Таван Богд Группийн төв байр, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-36, Монгол улс.

Утас: +(976) - 11 34 52 24
Факс: +(976) - 11 34 52 23
Э-шуудан: info@tavanbogd.com
Вэб хаяг: www.tavanbogd.com

 


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй