Улаанбаатар Принт ХХК



Танилцуулга

Улаанбаатар Принт ХХК нь Монголын хамгийн өндөр хүчин чадалтай хэвлэх үйлдвэрт тооцогддог бөгөөд офсет хэвлэлийн зах зээлийн 30 гаруй хувийг, сурагчийн дэвтэрийн зах зээлийн 50 хувийг дангаар эзэлдэг.

Сурагчийн дэвтрийг эх орондоо анхлан үйлдвэрлэсэн манай үйлдвэр үйлчлүүлэгчдэдээ хамгийн өндөр чанар, сэтгэл ханамжит үйлчилгээг хүргэхийн тулд хичээн ажиллаж байгаа бөгөөд бидний хэвлэн гаргасан  Гоо даль, Uptown, Mining Journal, Cosmopolitain, Соронз, Нийслэл, Тойм зэрэг сэтгүүлүүд монголын зах зээл дээрх хамгийн гоё хэвлэлттэй сэтгүүлээр тооцогддог.

Бид Komori хэвлэлийн машины өнгөний менежментийг хүний хүчин зүйлээс хамааралгүй болгож, чанарыг баталгаажуулснаар хэвлэгчийн ур чадвар, цаг хугацаа, цаасны чанараас шалтгаалахгүйгээр өнгийг зөвхөн software программ баталгаатай удирддаг боллоо.

Мөн өөрийн вэб сайт дээрээ захиалагч өөрөө үнээ бодох программыг байршуулснаар ил тод үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож байна.

2011 оны 12 сард Komori LS429 хэвлэлийн машин суурьлуулан, хэвлэх хүчин чадалаа 2 дахин нэмэгдүүлж, 2011 оны "Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж"-ээр шалгарсан амжилттайгаар 2012  онтой золголоо.

 

 

 

Албан ёсны хаяг

Таван Богд Группын төв байр, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,
Улаанбаатар-36, Монгол улс.
Утас: +(976) - 11 34 52 21
Факс: +(976) - 11 34 20 08
Э-шуудан: info@ubprint.mn

Вэб хаяг: www.ubprint.mn


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй