Таван Богд Трейд ХХК

Танилцуулга
“ТАВАН БОГД ТРЕЙД” ХХК нь “Таван Богд Групп”–ийн толгой компани бөгөөд 1997 онд Группийн хэмжээнд бодлого стратегийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон охин компаниудад менежментийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.
Үйл ажиллагааны чиглэл:
- Гадаад, дотоод худалдаа
- Хөрөнгө оруулалт
- Үл хөдлөх хөрөнгийн худалдаа
Салбар газрууд:
- Бизнес хөгжлийн газар
- Маркетинг, борлуулалтын газар
- Санхүүгийн төлөвлөлтийн газар
- Хүний нөөцийн газар
- Нягтлан бодох бүртгэлийн газар
- Захиргаа,эрх зүйн газар
- Захирлын ажлын алба
Бизнест хамтран ажилладаг Японы “Эйч Эс Секьюритис” компанитай хамтран “ХААН” банкны хувьчлалд амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар Таван Богд Трейд ХХК нь нийт хувьцааны 36 хувийг эзэмшиж байна. Мөн 2007 онд Япон түншүүдтэйгээ хамтран дэлхийд танигдсан брэнд үйлдвэрлэдэг “Говь” үйлдвэрийн хувьчлалд оролцож, ялалт байгуулсан.
“Таван Богд”-чууд бидний амжилтын түлхүүр бол зөв бодлого, зөв менежментээр ажиллаж, аливаад ямагт анхдагч байж чаддагт оршино.
Албан ёсны хаяг:
Таван Богд Группын төв байр, Хан-Уул дүүрэг,
Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-36, Монгол улс.
Утас: +(976) - 11 34 52 24
Факс: +(976) - 11 34 52 23
Э-шуудан: info@tavanbogd.com
Вэб хаяг: www.tavanbogd.com
