Таван Богд Моторс ХХК



Танилцуулга

Таван Богд Моторс компани нь 2004 онд Германы алдарт Volkswagen корпорацийн албан ёсны дистрибьютер болсноор үүсгэн байгуулагдсан.

Бид Volkswagen брэндийн автомашины  үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээ, оношлогооны иж бүрэн төвийг Герман стандартын дагуу барьж 2007 онд ашиглалтанд оруулсан билээ.Мөн online-аар Герман дахь "Volkswagen" төвтэй холбогдож автомашин оношлох үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь Герман чанарыг монголдоо баталгаажуулж байгаа хэрэг билээ.

Volkswagen, Bridgestone, Yokohama, Top Tire, Total, Eberspacher брэндүүдийг монголын зах зээлд амжилттай байршуулан, өндөр чадвартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ нийлүүлж байна.  

Үйл ажиллагааны чиглэл:

  • Автомашин худалдаа
  • Автомашины засвар үйлчилгээ, компьютер оношлогоо
  • Автомашины сэлбэгийн худалдаа, үйлчилгээ
  • Автомашины дугуйн худалдаа
  • Автомашины тоноглолын худалдаа

Онцлох бүтээгдэхүүн үйлчилгээ

Та Volkswagen авто машиныг хүссэн загвар өнгө, тоноглолоороо захиалан авч болно. Одоогийн байдлаар Touareg, Tiguan, Phaeton, Jetta, Golf, Polo, Multivan, Passat, EOS зэрэг маркийн автомашинууд Монголын зах зээлд эрэлттэй байна.

 

Албан ёсны хаяг:

Volkswagen төв, “Таван Богд Моторс” ХХК
Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-36, Монгол улс.
Утас: +(976) - 11 34 52 24
Факс: +(976) - 11 34 52 23
Э-шуудан: info@motors.mn

Вэб хаяг: www.motors.mn


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй