Таван Богд Интернэйшнл ХХК

Танилцуулга
Таван Богд Интернэйшнл ХХК-нь гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнээр өөрийн улсын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор 1998 онд байгуулагдсан.
Үйл ажиллагаагаа эхлээд 14 жил болж байгаа ч өнөөдөр тухайн салбартаа монголын зах зээлийн 30 хувийг дангаар хангадаг, 200 гаруй ажилтан, ажиллагсадтай, Улаанбаатар хот, 21 аймагт бараа түгээлтийн сувагтай, үндэсний хэмжээний манлайлагч компани болон өргөжөөд байна.
Бид дэлхийн нэртэй брэндүүд болох Colgate Palmolive, Unicharm, LG, Nestle, Heinz, Lotte зэрэг компанийн албан ёсны дистрибьютор бөгөөд Франц, Солонгос, Япон, Англи, АНУ, Индонез болон Малайз зэрэг улсаас 430 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирэн худалдаалдаг.
Бид ахуйн болон өргөн хэрэглээний зах зээлд тэргүүлэгч байх стратегийн зорилтоо хэрэгжүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар өөрсдийн үйл ажиллагааг дүгнэх болно.
Онцлох бүтээгдэхүүн үйлчилгээ
"Colgate" шүдний "ОО", сойз, "Novid", "Double Rich", "Palmolive" шампуни, бактерийн эсрэг "Protex" саван, "GIV", "Palmolive" нэрийн гоо сайхны саван, "New Top" эдийн саван, "Sofy" эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, "Маму Роко" хүүхдийн живх, "Super Ti" угаалгын нунтаг, Maggi цуу, KIT KAT шоколад, Xylitol бохь, Heinz кетчуп, 8 гишүүн төгөлдөр цай, гүрж вино зэрэг бүтээгдэхүүнийг Монголд борлуулалтаараа №1 буюу зах зээлийн хувь эзлэмжээр хамгийн өндөр бүтээгдэхүүн болгож чадсан.
Албан ёсны хаяг:
Таван Богд Группийн төв байр, Хан-Уул дүүрэг,
Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-36, Монгол улс.
Утас: +(976) - 11 34 52 24
Факс: +(976) - 11 34 52 23
Э-шуудан: info@tavanbogd.com
Вэб хаяг:
Брэндүүдийн вэб хаяг: www.mamypoko.mn
