Таван Богд Бьюти Продактс ХХК - Avon брэнд



ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн шилдэг 100 компанийн нэг, өдгөө 125 жилийн түүхтэй гоо сайхны бүтээгдэхүүний тэргүүлэгч компани  AVON-ы салбар 2009 оны 8-р сард Монголд анх нээгдсэн юм.
Ингэснээр Монгол бүсгүйчүүддээ чанартай, орчин үеийн, шинэлэг, олны таашаалыг хүртсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэх, эхлэл хөрөнгөгүйгээр бизнес эрхлэн, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг олгож байна. Үүсгэн байгуулагдаад удаагүй ч дэлхийн брэнд AVON-той амьдралаа холбосон зөвлөхүүд маань дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн нэгэн адил өөрийн эрч хүч, идэвх санаачлагынхаа хүчээр хязгааргүй орлого олох боломжоо нэмэгдүүлж, амжилтанд хүрч байгаад нь бид баяртай байдаг. 

Компанийн нийгмийн хариуцлага

AVON брэнд нь хөхний хорт хавдарын эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд "Таван Богд  Бьюти Продактс" компанийн хамт олон Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран "Хавдрын эсрэг хамтдаа" хандивын сан байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү сангийн зорилго нь олон нийтэд хавдарт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, хавдар өвчтэй хүмүүст сэтгэлийн дэм, эрч хүчийг өгч, тэдэнд туслахад чиглэгдсэн юм.

Энэхүү сангийн үйл аижллагааны хүрээнд "Хавдрын эсрэг хамтдаа" бүх нийтийн марафон гүйлт, "Хавдарыг даван туулагчид"-ын баярыг жил бүр зохион байгуулж, хавдартай хүмүүсийн хөдөлмөр эрхлэх, сэтгэлийн дэм авахад нь туслах зорилгоор тусгай кабинетыг тохижуулан ажиллаж байна.

 

 

Албан ёсны хаяг

Баянгол дүүрэг, Өргөө кино театрын урд талд, "SMART" худалдааны төв
Улаанбаатар-36, Монгол улс.
Утас: +(976) - 11 30 00 55
Э-шуудан: info@avontb.mn
Вэб: www.avontb.mn


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй