Дэм дэмэндээ…
Осол гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдгийг та бид хэлүүлэлтгүй мэднэ. Кемпински Хаан Палас зочид буудлын рестораны ажилчдын нэг Лхагважавын Хосбаярын гэр харамсалтайгаар гал түймэрт өртөж, түүний гэр бүл тэсгим өвлийн хүйтэнд орох газаргүй болоод байсан юм. Яаралтай түргэн тусламж 103-ын бүх автомашинуудыг TOTAL тосоор үнэгүй хангалаа
Таван Богд Моторс компани нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж 24 цагийн турш энхийн манаанд зогсож байдаг яаралтай түргэн тусламж 103-н машинуудыг өндөр зэрэглэлийн тос тосолгооны бүтээгдэхүүн Total тосоороо үнэгүй хангаж өгсөн байна.Яаралтай түргэн тусламж 103-н захирал Ц.Пүрэвдаш:Манай алба байнгын бэлэн байдалд, байнгын яаралтай дуудлаганд явдаг. Таван Богд Групп нь Хан-уул дүүргийн 46-р цэцэрлэгийг дэмжин ажилладаг
2011-09-12 | Нийгмийн хариуцага| 2011
Таван Богд Групп нь Хан-уул дүүргийн 46-р цэцэрлэгийг дэмжин ажилладаг бөгөөд тус цэцэрлэгт группийн ажилтнуудын 2-5 насны хүүхдүүд харъяалал харгалзахгүйгээр бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэгт элслээ.Тус цэцэрлэг нь Таван Богд Группийн төв оффистой ойр байрлалтай, тэргүүлэх зэргийн багш нар зураг, дуу, бүжиг, хөгжим, сэтгэхүйг хөгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигчээр тодорлоо
2011-08-02 | Мэдээ мэдээлэл| Нийгмийн хариуцлага
Монгол орны хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, ажлын байраар хангахад Таван Богд Группийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн Төв биржээс Таван Богд Группийг хүндэтгэлийн өргөмжлөлөөр шагналаа. Хавдрын эсрэг үндэсний аянд AVON нэгдлээ
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, эрт оношлохын ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2011″-ыг ХСҮТ, ХААН банк, хамтран эхлүүлсэн билээ.
Энэхүү аяны хүрээнд 6 сарын 29-ны өдөр Өмнөговь аймагт Хавдар судлалын өнөөгийн байдал ба цаашдын зорилт сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдсан бөгөөд семинарын ивээн тэтгэгчээр Таван Богд Бьюти Продактс ХХК оролцсон бөгөөд цаашид үндэсний аянтай хамтран ажиллана. Америкийн Монголчуудтай хамт
2011-07-20 | Мэдээ мэдээлэл| Нийгмийн хариуцлага
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн Дэнвер хотод 6 сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд АНУ-ын 10 гаруй муж хотуудыг төлөөлж, 240 гаруй тамирчин хүрэлцэн ирсэн байна. Энэ тухай та бүхэнд сонирхуулж байгаагийн учир нь Таван Богд Групп энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, харь оронд сурч, хөдөлмөрлөж байгаа эх орон нэгтнүүдээ дэмжин оролцсон юм. Сэтгэл огшоом тэнгэрлэг урлаг балетийг бахархан дэмжлээ
2011-07-20 | Мэдээ мэдээлэл| Нийгмийн хариуцлага
Америкийн “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сургалт зохион байгуулах, залуу боловсон хучин бэлтгэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор “Монголын балетын хөгжил сан”-г байгуулан, үйл ажиллагааныхаа эхлэл болгож олон улсын балетын фестивалийг эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ.
Таван Богд Групп сангийн үйл ажиллагаа буюу үнэ цэнэтэй урлагийг дэмжин, хамтран ажиллалаа.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн англи хэлний наадам
2011-06-09 | 2011 он| Нийгмийн хариуцлага
Бага насны хүүхдийн гадаад хэл сурах эрмэлзлэлийг дуу хөгжмөөр дамжуулан дэлхийн улс орнуудын хэл, соёлтой танилцуулах, хүүхдийн авьяас билгийг нээн илрүүлэх, англи хэлний багш нарын оролцоог дэмжих зорилгоор “Миний гэр” цэцэрлэгээс 4-6 нас болон 6-10 настай хүүхдүүдийн дунд англи хэлний наадам зохион байгуулсан билээ. 5 сарын 14-нд зохион байгуулагдсан уг наадмын ивээн тэтгэгчээр Таван Богд Групп, Говь ХК оролцлоо.
© Таван Богд Групп 1995-2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
