Праймсофт ХХК

Таван Богд Группийн салбар компани болох Праймсофт ХХК нь 2011 нд Программ хангамжийн худалдаа үйлчилгээ, техникийн туслалцаа болон мэдээллийн технологийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр байгуулагдсан.
Праймсофт ХХК нь дэлхийн шилдэг нэр хүнд бүхий компаниудтай амжилттай хамтран ажиллаж тэдний бүтээгдэхүүн, шийдлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг бөгөөд Microsoft, Oracle, Bitdefender, Eset, VMware компаниудын албан ёсны Монгол дахь түнш болон ажиллаж байна.
Үйл ажиллагааныхаа хүрээнд Microsoft компанийн LAR (Large Account Reseller) эрхийг Монголын үндэсний компаниуд дундаас анх удаа авсан болно. Энэхүү эрх нь Microsoft-ийн партнер компаниуд дундах хамгийн том эрх бөгөөд энэхүү эрхийг авснаар томоохон байгууллагуудыг лицензжүүлэх, хамгийн зөв шийдлийг нэвтрүүлэх, зөвлөгөө туслалцаа үзүүлэх , сургалт зохион байгуулах бүрэн эрхтэй компани болж байгаа юм.
