Нийтлэг асуултууд



 

1. АСУУЛТ: Хэрхэн дадлага хийхээр бүртгүүлэх вэ?
ХАРИУЛТ: Дадлагын оюутны анкетыг Таван Богд группийн вебсайтаас татаж авч болох ба мөн түүнчлэн Хан-Уул дүүрэгт байрлах манай төв оффис дээр ирж авах боломжтой.

 

2. АСУУЛТ: Дадлагын оюутанд ямар шаардлага тавигддаг вэ?
ХАРИУЛТ: Бид чадварлаг оюутнуудыг дадлага хийлгэх улмаар сургуулиа төгссөний дараа ажлын байраар хангах зорилготойгоор оюутнуудыг сонгон шалгаруулдаг тул  багагүй шаардлага тавьдаг. Тиймээс оюутны голч дүн 3.0-с дээш байх, сургуулийн зүгээс манай байгууллагатай хамтран ажиллах албан ёсны гэрээтэй байх гэх мэт шаардлагууд тавигддаг.     

 

3.АСУУЛТ: Дадлагын оюутныг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
ХАРИУЛТ: Манай групп нь Монголын хэд хэдэн их, дээд сургуулиудтай оюутан дадлгагажуулах гэрээтэй ажилладаг. Гэсэн хэдий ч, оюутнууд манайд анкетаа ирүүлэх боломжтой бөгөөд бид анкетын шалгаруулалтыг таны анкет өгсөнөөс 7 хоногийн дотор хийж анкетаар шалгарсан оюутныг ярилцлагад дуудна. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд танд дадлага хийлгэх саналыг тавина.

 

4. АСУУЛТ:  Таван Богд Группийн ямар компаниудад дадлага хийх боломжтой вэ?
ХАРИУЛТ: Оюутны мэргэжлийн чиглэлээс хамааран группийн 12 охин компанид дадлага хийлгэх боломжтой  ба маркетинг, менежмент, хүний нөөц, гадаад харилцаа, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага  мэргэжлээр сурч буй оюутныг дадлага хийлгэнэ.

 

5. АСУУЛТ: Дадлагын оюутан ямар цагийн хуваариар ажиллах вэ?
ХАРИУЛТ: Долоо хоногийн дадлагын цаг нь 40 цаг, үргэлжлэх хугацаа: 9.00 -18.00 цаг байна. 12.00-13.00  цагийн хооронд үдийн хоолондоо орох ба хоолны зардлыг компаниас хариуцдаг.

 

6. АСУУЛТ: Дадлагын оюутан өөрийн удирдамжийн дагуу компанийн талаархи холбогдох мэдээлэл авч ашиглах боломжтой юу?
ХАРИУЛТ: Болно. Гэхдээ компанийн нууцад хамаарах материалуудыг гадагш гаргахыг хориглодог.

 

7. АСУУЛТ: Дадлага хийсэн оюутныг ажилд авдаг уу?
ХАРИУЛТ: Манай групп нь тухайн оюутны сурлага, идэвхи чармайлт, дадлагын үнэлгээг үндэслэн сонгон шалгаруулалтанд хамруулсны дагуу цаашид өөрийн ажилтнаар дадлагажуулан ажиллуулж болно. Түүнчлэн, дадлага хийсэн компани нь тухайн оюутныг ажилд авах хүсэлтэй бол бид заавал сонгон шалгаруулалтыг дахин хийхийг чухалчилдаггүй. Оюутан байхдаа дадлага хийж, улмаар ажлын анхны гараагаа Таван Богд Группээс эхэлсэн ур чадвар өндөртэй, чадварлаг олон залуусаараа бид бахархдаг.

 

8. АСУУЛТ: Дадлагын оюутнуудад хангамж олгодог уу?
ХАРИУЛТ: Ажил үүргээ явуулахад зайлшгүй шаардлагатай компьютер, бусад техник хангамж зэргийг байгууллагаас олгох бөгөөд ажилчдын унаа болон өдрийн хоолоор хангана.

Нээлттэй ажлын байр

Англи хэлтэй борлуулалтын менежер авна

Германы алдарт Volkswagen корпорацийн албан ёсны дистрибьютерТаван Богд Моторс компанид англи хэлтэй Борлуулалтын менежерийн ажлын байрыг зарлаж байна.

Маркетингийн албаны дарга

Хийж гүйцэтгэх үндсэн үүрэгАхуйн болон хүнсний өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүний маркетинг, идэвхижүүлэлтийн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, Маркетингийн идэвхижүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээнд харьцуулалт хийж, цаашид баримтлах бодлого,

Санхүүч

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: 

  • Урьдын, өнөөгийн болон хэтийн эдийн засгийн хүчин зүйлс ба чиг хандлагыг харгалзан баримталвал зохих эдийн засгийн бодлого, чиглэлийн талаар зөвлөгөө өгөх
  •  Байгууллагын ашиг орлого, үр өгөөжийн судалгаанд дүн шинжилгээ хийх
  • Санхүүжилттэй холбоотой асуудлуудад санал оруулан, шийдвэрлүүлэх 
  • Гарч болохуйц эрсдэлийг таамаглан гаргах болон учирч болох эрсдэлээс сэргийлэх
Зээлийн мэргэжилтэн

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд:  Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Засвар үйлчилгээний инженер

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: Телевизор, тоос сорогч болон бусад электрон барааны засвар үйлчилгээг хариуцан ажиллана.

Ажилд урьж байна.

Манайд ажиллахыг хүсвэл


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй