Нээлттэй ажлын байр
-
Англи хэлтэй борлуулалтын менежер авна
Германы алдарт Volkswagen корпорацийн албан ёсны дистрибьютерТаван Богд Моторс компанид англи хэлтэй Борлуулалтын менежерийн ажлын байрыг зарлаж байна.
Маркетингийн албаны дарга
Хийж гүйцэтгэх үндсэн үүрэг: Ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүний маркетинг, идэвхижүүлэлтийн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, Маркетингийн идэвхижүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээнд харьцуулалт хийж, цаашид баримтлах бодлого,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: Компанийн стратеги төлөвлөгөөг боловсруулж тавьсан зорилгыг хэрэгжүүлэх, бизнесийн ашиг орлогыг өсгөх, компанийн зах зээлийн хүрээг тэлж, нэр хүндийг дээшлүүлэх, гадаад болон дотоодын байгууллагуудтай цаашдын харилцааг өргөтгөн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллах.
САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР
Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: Урьдын, өнөөгийн болон хэтийн эдийн засгийн хүчин зүйлс, чиг хандлагыг харгалзан баримталвал зохих эдийн засгийн бодлого, чиглэлийн талаар зөвлөгөө өгөх, байгууллагын ашиг орлого, үр өгөөжийн судалгаанд дүн шинжилгээ хийх, байгууллагын санхүүгийн ажилчдыг удирдах, гарч болохуйц эрсдлийг таамаглах болон учирч болох эрсдлээс сэргийлэх, албаны ажилчдад онол арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллана.
ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ
Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: Компанийн санхүүгийн тайлан балансыг нэгтгэх, удирдлага болон татвар, санхүүгийн байгууллагуудыг шаардлагатай санхүүгийн тайлан, мэдээллээр хангах, компанийн НББ-ийн бодлого, санхүүгийн заавар, журмуудын хэрэгжилтэнд хяналт тавих болон НББ-ийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллана.
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
Хийж гүйцэтгэх үүргүүд: Компанийн стратеги зорилтуудыг биелүүлэхийн тулд идэвхижүүлэлт сурталчилгааны зөв зохистой бодлогыг бий болгох, борлуулалтын шинэ, оновчтой сувгуудыг нээх, борлуулалтыг нэмэгдүүлэх, холбогдох судалгаа шинжилгээнүүдийг хийх, бусад маркетингийн ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг гүйцэтгэнэ.
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР
Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: Компанийн ХН-ийн менежментийн үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах, ажилтнуудын хувийн хэрэг, бүртгэлийг хөтлөх, хөдөлмөрийн харилцааны асуудлаар удирдлагаас шийдвэр гаргах ажлыг ханган ажиллана.
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР
Хийж гүйцэтгэх үүргүүд: Компанийн борлуулалт түгээлтийг хариуцан ажиллах, борлуулалтын сувгийг өргөжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, борлуулалттай холбоотой бүхийл харилцааг шийдвэрлэн ажиллана.
© Таван Богд Групп 1995-2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
