Нийтлэг асуултууд





1.АСУУЛТ: Сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ?
ХАРИУЛТ: Та манай компанийн Хүний нөөцийн газрын hrs@tavanbogd.com хаягаар захиа бичих, эсвэл Сонгон Шалгаруулалтын Мэргэжилтэнтэй 99027086 утсаар холбогдон тодруулж болно.

 

2. АСУУЛТ: Ярилцлагад орохдоо би ямар материалууд бүрдүүлж очих ёстой вэ?
ХАРИУЛТ: Та анхан шатны ярилцлагад ирэхдээ 1 хувь цээж зураг, өөрийн бэлэн CV эсвэл Таван Богд Группийн анкетыг www.tavanbogd.com хаягаар татан авч бөглөж авчрах буюу байгууллага дээр ирэн бөглөх боломжтой. Сүүлийн ярилцлагад ирэхдээ төгссөн сургуулийн дипломны хуулбарыг эх хувийн хамт авчирна.

 

3. АСУУЛТ: Сонгон шалгаруулах үйл явцын талаар цаг тухайд нь мэдээлэх боломжтой юу?

ХАРИУЛТ: Таны анкетыг хүлээж авсан даруй сонгон шалгаруулалтын ажилтнаас анкетыг хүлээж авсан тухай хариу захиаг таны и-мэйл хаягаар явуулна. Харин зөвхөн анкетын шалгаруулалтаар тэнцсэн ажил горилогчдыг ярилцлагад дуудах ба ярилцлага хийх газар, цагийг танд утсаар мэдэгдэнэ.

 

4. АСУУЛТ: Сонирхсон хүссэн ажлаас өөр тохирох нээлттэй ажлын байр байвал санал болгох уу?
ХАРИУЛТ: Бид таны анкетыг хүлээн авч судлах болон ярилцлага хийх явцдаа ажил горилогчийн чадварыг давхар дүгнэдэг. Үүний үр дүнд таны чадварт нийцсэн тохирох ажлын байр байвал санал болгоно.

 

5. АСУУЛТ: Хэрэв би ажилд орох бодлоо өөрчилсөн тохиолдолд өөрийн анкет болон бусад мэдээллээ буцаан авч болох уу?
ХАРИУЛТ: Ажил горилогчийн ажилд орохыг хүссэн анкет болон хавсаргасан материалыг буцаан олгохгүй.

 

6. АСУУЛТ: Танай компанид өгсөн хувийн мэдээлэл нууцлалтай хадгалагдаж чадах уу?
ХАРИУЛТ:Манай компани бизнесийн ёс зүйг баримтлан ажилладаг тул  ажил горилогчийн явуулсан бүхий л мэдээллийг чанд нууцлан архивлан хадгалдаг. Та үүнд санаа зовохгүй байж болно.

 

7. АСУУЛТ:  Тухайн ажлын байранд ажиллах сонирхол, чадвартай гэж өөрийгөө үнэлж байгаа ч туршлага хараахан хуримтлуулж амжаагүй ч СV илгээж болох уу?

ХАРИУЛТ:Туршлага гэдэг бол тухайн ажил горилогчийн давуу тал мөн. Гэхдээ өөртөө итгэх итгэл гэдэг бол бүхнээс чухал учраас СV- гээ илгээхийг зөвлөж байна.  Учир нь манай компани туршлага хараахан хуримтлуулж амжаагүй байгаа ч тухайн чиглэлээрээ мэргэшин суралцсан, тэмүүлэл зүтгэлтэй, зөв хандлагатай олон залуусыг сонирхсон ажлын байранд нь ажилд авч, тэд маань ч амжилттай ажиллаж байгаад бид баяртай байдаг.

 

Та бүхэнд амжилт хүсье.

Нээлттэй ажлын байр

Англи хэлтэй борлуулалтын менежер авна

Германы алдарт Volkswagen корпорацийн албан ёсны дистрибьютерТаван Богд Моторс компанид англи хэлтэй Борлуулалтын менежерийн ажлын байрыг зарлаж байна.

Маркетингийн албаны дарга

Хийж гүйцэтгэх үндсэн үүрэгАхуйн болон хүнсний өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүний маркетинг, идэвхижүүлэлтийн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, Маркетингийн идэвхижүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээнд харьцуулалт хийж, цаашид баримтлах бодлого,

Санхүүч

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: 

  • Урьдын, өнөөгийн болон хэтийн эдийн засгийн хүчин зүйлс ба чиг хандлагыг харгалзан баримталвал зохих эдийн засгийн бодлого, чиглэлийн талаар зөвлөгөө өгөх
  •  Байгууллагын ашиг орлого, үр өгөөжийн судалгаанд дүн шинжилгээ хийх
  • Санхүүжилттэй холбоотой асуудлуудад санал оруулан, шийдвэрлүүлэх 
  • Гарч болохуйц эрсдэлийг таамаглан гаргах болон учирч болох эрсдэлээс сэргийлэх
Зээлийн мэргэжилтэн

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд:  Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Засвар үйлчилгээний инженер

Хийж гүйцэтгэх үндсэн үүргүүд: Телевизор, тоос сорогч болон бусад электрон барааны засвар үйлчилгээг хариуцан ажиллана.

Ажилд урьж байна.

Манайд ажиллахыг хүсвэл


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй