“Таван Богд Косметик” ХХК нь Үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, нэрээ “Таван Богд Интернэйшнл” болгон өөрчиллөө

Таван Богд Групп-ын охин компани болох “Таван Богд Косметик” ХХК нь үйл ажиллагааны төрөл, цар хүрээний нөхцөл байдлаас хамааран компанийн нэрээ “Таван Богд Интернэйшнл” ХХК болгон өөрчиллөө. Тус компани нь 1990 онд байгуулагдсан бөгөөд гэр ахуйн өргөн хэрэглээ, гоо сайхан болон хүнсний дэлхийд тэргүүлэгч брэнд  бүтээгдэхүүнүүдээр Монголын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж, зах зээлд эзлэх байр сууриараа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болсон билээ.

Тэд өөрийн үйл ажиллагааны энэхүү онцлогт тохируулан “Таван Богд Интернэйшнл” ХХК гэсэн нэртэйгээр 2011 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.

Монголын ард түмэнд эрүүл энх, гоо сайхан, баяр баясгалан, гэрэл гэгээтэй төгс төгөлдөр амьдрал бэлэглэх  компанийн эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд нэр хүнд бүхий, өндөр чанартай брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахыг тус компанийн хамт олон амлаж байна.




Сэтгэгдэл

Ажилд урьж байна.

Манайд ажиллахыг хүсвэл


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй