Улаанбаатар Гурил-ын үйлдвэрийн хамт олон 10 жилийн ойн баяраа тэмдэглэв
“Улаанбаатар Гурил”-ын үйлдвэрийн хамт олон 10 жилийн ойн баяраа хэрэглэгч, харилцагч нартайгаа хамт Мираж ресторанд 12 сарын 8-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
“Тариа тархинд ургадаг” гэж Эх газрынхаа шимт хөрс, Эх нутгийнхаа тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлдэг монголчууд бахархан ярих дуртай. Тэгвэл “Улаанбаатар гурил”-ынхан өнөөдөр эх монгол орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан буудайг Сэтгэл хэмээх үтрэмдээ нандигнан хадгалж, Зүтгэл хэмээх тээрмээрээ арчлан боловсруулж, Эрүүл, Аюулгүй хүнсийг эрэлхийлсэн Итгэл өвөрлөсөн ард түмэндээ өргөн барьсаар 10 жилийн ойтойгоо золгож байгаа билээ.
10 жилийн хугацаанд тус компанийн хамт олон Монгол Улсын гурилын зах зээлийн 25 хувь, дотоодын гурилын зах зээлийн 37 хувийг дангаар хангадаг, үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний томоохон үйлдвэрлэгч болон хөгжиж чаджээ.
Энэ нь Монгол түмний эрхэм баяраар айл бүрийн ширээнд жилийн өнгө, аз хийморийн бэлгэдэл болдог хэвийн боов, бууз баншны өнгө, амтны хамгийн чухал бүрэлдэхүүн болсон “Улаанбаатар гурил” өнөөдөр монгол түмний итгэлийн хойморт, сэтгэлийн ширээн дээр нь баттай заларч чадсаны баталгаа юм.
Сэтгэгдэл
