Дэм дэмэндээ…

Осол гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдгийг та бид хэлүүлэлтгүй мэднэ. Кемпински Хаан Палас зочид буудлын рестораны ажилчдын нэг Лхагважавын Хосбаярын гэр харамсалтайгаар гал түймэрт өртөж, түүний гэр бүл тэсгим өвлийн хүйтэнд орох газаргүй болоод байсан юм. Зочид буудлын хамт олон маань нэг зүрх сэтгэл нэг зорилготойгоор 7 хоногийн дотор хандив цуглуулж түүгээрээ монгол үндэсний гэр худалдан авч энэ гэр бүлд бэлэглэлээ. Энэ явдал нь бид нэг хамт олон бөгөөд бидний хэн нь ч ямар нэг гай зовлон тохиолдоход сөхрөхгүй бие биедээ тусалж дэмжихэд бэлэн байдаг гэдгийг баталж өглөө. Кемпински зочид буудлын хувьд байгууллагын үндсэн зорилгын хүрээнд энэ нь хүнд чиглэгдсэн арга хэмжээ байлаа.




Сэтгэгдэл

Ажилд урьж байна.

Манайд ажиллахыг хүсвэл


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй