Бүтээгдэхүүний хайрцгаараа сугалаа авч, азтан болоорой

Таван Богд Интернэйшнл компаниас 12 сарын 1-нээс ирэх оны 1 дүгээр  сарын 28-ны өдрийг дуустал “Эрүүл инээмсэглэл аян”-ыг орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд Colgate-Palmolive брэндийн сугалаатай, урамшуулалт худалдаа зохиогдож байна.

Та Colgate-Palmolive  брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авсан бол хайрцгаа битгий хаяаарай. Үүнд  амний хөндийг 12 цагийн турш найдвартай хамгаалагч шүдний Colgate Total 12 оо, сойз, ам зайлагч, халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж буй  нянгийн эсрэг Protex саван Palmolive  брэндийн хатуу болон  шингэн саван, шампунь,  мөн дэгжин бүсгүй ганган залуусын хэрэглээ Lady speed stick, Mennen speed stick-ийн хөлс дарагч зэрэг бүтээгдэхүүнүүд орж байгаа юм байна.

Цуглуулсан бүтээгдэхүүнүүдийн хайрцагийг Номин, Миний дэлгүүр, Sky, Макс, Оргил, Сансар, Боса, Дүүхээ-ийн бүх салбарт авчирч өгснөөр сугалаанд хамрагдах боломжтой болно.

Сугалааны азтануудыг 40 Инчийн LCD телевизор, home театр, бүрэн автомат угаалгын машинаас эхлээд супер хонжвор болох Үзэсгэлэнт Хайнан арлаар хосоороо аялах эрхийн бичиг хүртэлх олон шагналууд хүлээж байгаа шүү.

Та сугалаандаа оролцохын тулд баасан, бямба, ням гарагийн 13 цагаас хойш гэрийнхээ ойролцоо байрлах супермаркетуудад очоод бүтээгдэхүүнийхээ хайрцагийг өгөөд сугалаагаа аван оролцох боломжтой. Сугалааны  тохирлыг 2012 оны 1 сарын 29–ний өдөр 17.00 цагт Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Таныг аз ивээг!

 




Сэтгэгдэл

Ажилд урьж байна.

Манайд ажиллахыг хүсвэл


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй