Монгол Машин Концерн ХХК

“Монгол Машин Концерн“ ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компаниудад үйлдвэрийн байр, агуулах, оффисын байр, гаалийн баталгаат агуулах зэргийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
Мөн “Таван Богд Групп“-ийн үнэт зүйл болсон баялгийг бүтээгч ажилтан, ажиллагсад тэдний тохь тухтай, сэтгэл ханамжтай ажиллах орчин нөхцөлийг бий болгоход чиглэгдсэн төсөл хэрэгжүүлэн жилладаг. Үүний нэг жишээ бол 2007 орчин үеийн загвар, шийдэл, техник, технологийн дэвшил бүхий оффисын байрыг, 2010 онд ажилтнуудын цайны газрыг ашиглалтанд оруулсан. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилчдадаа хөнгөлөлттэй өдрийн хоол, ажилчдын автобусаар үйлчилж, эрүүл аж төрөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь зориулж сагс, гар бамбөг, өвлийн улиралд цана, тэшүүрээр гулгах талбай хийх зэрэг ажлыг төлөвлөн хийж байна.
Улаанбаатар хотод барилга байгууламжууд олноор баригдаж байгаатай холбогдуулан үйл ажиллагаагаа байнга эрчимжүүлж, түрээсийн хямд тариф, соёлч шуурхай үйлчилгээ, найдвартай харуул хамгаалалтыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Албан ёсны хаяг:
Таван Богд Группийн төв байр, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,
Улаанбаатар-36, Монгол улс.
Утас: +(976) - 11 34 52 24
Факс: +(976) - 11 34 52 23
Э-шуудан: info@tavanbogd.com
