Л’Окситан



Таван Богд Трейд ХХК нь Францын Л'Окситан хэмээх дэлхийд алдартай гоо сайхны брэндийн албан ёсны төлөөлөн борлуулагчаар сонгогдон, тус брэндийн бутик дэлгүүрийг Сентрал Тауэрийн 2 давхарт нээснээр Монгол бүсгүйчүүд бид Франц гоо сайхнаар "гоёж", Газрын Дундад Тэнгисийн баялгийг хүртэх боломжтой болсон билээ.

Өнөөдөр Л'Окситан нь дэлхийн 100 гаруй оронд 1600 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Л'Окситанчууд бүтээгдэхүүнийхээ найрлаганд ордог ургамлуудаа байгальд тарьж, ургуулан улмаар гар аргаар гэмтээлгүйгээр хураан авч ургамалд агуулагдаж буй чухал нэгдлүүдийг алдагдахаас нь өмнө тухайн өдөртөө багтаан уламжлалт аргаар боловсруулдаг. Түүнчлэн бүтээгдэхүүнийхээ туршилтыг амьтан дээр хийдэггүй, сав, баглаа, боодол зэргээ байгальд ээлтэй нөхөн сэргээгддэг түүхий эдээр хийдэг зэрэг онцлог нь Л'Окситан-ыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн хариуцлагатай компани болгосон юм.

Тал дүүрэн ургасан цагаан, шар, ягаан цэцэгс бүхий Провансын тал нутгаар алхангаа нов ногоохон саглагар том мододтой тааралдаж, сүүдэрт тухлан суух аз жаргалтай, амар амгалан мөчийг төсөөлөхөд бидэнд хичнээн таашаалтай.

Энэ бүхнийг танд Сентрал Тауэрийн 2 давхарт байрлах Л'Окситан мэдрүүлж чадна.

 

Албан ёсны хаяг

Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 2 давхар
Утас: +976 - 7010 1070
Факс: +976 - 1134 5223
Э-шуудан: info@loccitane.mn
Вэб: www.loccitane.mn www.facebook.com/mongolia.loccitane


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй