Кемпински Хаан Палас Зочид Буудал



Танилцуулга

Хаан Палас Зочид Буудал нь 2005 онд үйл ажиллагаагаа Монголд эхлүүлсэн түүхтэй. 2007 оноос Таван Богд Групп нь Европын дээд зэрэглэлийн, дэлхийд алдартай Кемпинский зочид буудлын худалдааны лицензийг эзэмшиж, менежментийн гэрээ байгуулан Монголд сүлжээ зочид буудлыг нээх эрхтэй болсноор Кемпински Хаан Палас зочид буудлыг байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын анхны бөгөөд цор ганц олон улсын сүлжээ буудал болох Кемпински Хаан Палас нь дээд зэрэглэлийн тансаг, шинэлэг орчин, сэтгэл ханамжит үйлчилгээгээрээ бусдаас ялгарч чаддаг  бөгөөд энгийн, люкс нийт 102 өрөө,  бизнес төв, хурлын өрөөнүүдтэй.                                                                                                         Тус зочид буудлыг зорин очсон хэн бүхэн  "Хар хорин" ресторанаас монгол үндэсний зоог зооглож, Герман тогоочийн гарын хоолыг европ хоолны  "Oasis" ресторанаас, "Сакура",  "Sakura Teppaw Yaki",  "явдаг суши"-тай Нагоми ресторанаас япон тогоочийн сэтгэлээ шингээн "урласан" жинхэнэ япон хоолыг амтлах боломжтой. Мөн Кемпинский Хаан Палас зочид буудал нь нэг дор 450 хүнийг хүлээн авах хүчин чадалтай "Мираж" рестораныг 2010 онд байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. 

Холбоо барих

Албан ёсны хаяг:

Зүүн Дөрвөн замын уулзвар, Баянзүрх дүүрэг, Энх Тайваны өргөн чөлөө,
Улаанбаатар хот, Монгол улс.
Утас: +(976) - 11 463 463
Факс: +(976) - 11 463 464
Э-шуудан: info@tavanbogd.com

Вэб хаяг: www.kempinski.com/ulaanbaatar


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй