Хаан Банк



Танилцуулга

Хаан Банк нь мөнгөн хөрөнгө, үнэт цаас, зээл олголтын тогтолцооны хувьд Монголын хамгийн том арилжааны банк юм. Түүнчлэн Монгол орон даяар 500-аад салбар, 150 бэлэн мөнгөний машины сүлжээ бүхий хамгийн том банк юм.

 

Тус банк нь Улаанбаатар хотод 5, орон нутагт 24 салбартай бөгөөд салбар бүрийн харьяалалд 15-25 тооцооны төвтэй юм. Тооцооны төв бүр нь тухайн орон нутгийнхаа 15000-16000 хүн амд банкны бүх төрлийн үйлчилгээг хүргэдэг ба 2-3 ажилтантай багахан хэмжээний нэгж нь хүртэл санхүүгийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг. Судалгаагаар нийт хүн амын 80 гаруй хувь нь Хаан Банкаар үйлчлүүлэн төрөл бүрийн банкны үйлчилгээ авдаг байна.

 

2009 оноос ХААН Банкны бvх салбар нэгжүүд 100 хувь онлайн системд холбогдсон бөгөөд ХААН Банкны харилцагчид Монгол орны хаанаас ч банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг саадгүй авах боломжтой болсон юм.

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Хаан Банкийг өнгөрсөн таван жил дараалан “Монголын Топ Банк” хэмээн өргөмжилсөн юм. Үүнээс гадна олон улсын болон дотоодын олон шагналын эзэн болсон.

 

Таван Богд Групп нь Хаан Банкны хоёр дах томоохон хувьцаа эзэмшигч юм.

 

 

Албан ёсны хаяг:

Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол Улс
Утас: +(976) - 11 33 23 33
Факс: +(976) - 70 11 70 23
Э-шуудан: info@khanbank.com
Вэб: www.khanbank.com


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй