Жуулчин ХХК



Монголын хамгийн анхны аялал жуулчлалын  Жуулчин компани нь 1954 онд буюу социалист нийгмийн үед Монголд ирэх албан ёсны жуулчдыг хүлээн авах зорилготойгоор байгуулагдсан түүхтэй.

Тус компани нь 1991 онд хувьчлагдан Таван Богд Группийн салбар компани болсон юм.

Монголын соёлын үнэт зүйлс, өв уламжлалыг эрхэм зочиддоо танилцуулан хүргэдэг манай компанийн хамт олон үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлэн өөрийн орны иргэдийг гадаадын улс оронд аялуулах аялалын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

“Жуулчин” ХХК нь олон жилийн туршлага, материаллаг бааз, олон улсын нэртэй жуулчлалын агентлагуудын хамтын ажиллагаа, чадварлаг боловсон хүчиндээ тулгуурлан  үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн, найдвартай, баталгаатай, дурсамж дүүрэн  аялал зохион байгуулж, дээд зэргийн сэтгэл ханамжийг бэлэглэж чаддаг. 

Албан ёсны хаяг

Таван Богд Плаза, Амар сайдын гудамж-2, Улаанбаатар, Монгол улс
Утас: +(976) - 11 32 53 26
Факс: +(976) - 11 32 02 46
Э-шуудан: outbound@juulchin.com
Вэб: www.juulchin.com, www.juulchin.mn


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй