Группийн танилцуулга



Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон  групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна.  

1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM“ корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 14 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар  Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Таван Богд Групп нь

Volkswagen, Hitachi Construction Machinery, Yokohama, Bridgestone, Total, Colgate & Palmolive, Unicharm, Avon, l’Occitane, LG Household & Health Care, XEROX, FujiFilm, Nestle, Heinz, Advans Agro, lotte  зэрэг дэлхийд алдартай компаниудын шилдэг, чанартай брэндүүдийг хамгийн боломжит үнээр Монголынхоо хэрэглэгчдэд тасалдалгүй, түгээлтийн бүх сувгаар нийлүүлдэг.

Өнгөт хэвлэлийн “Улаанбаатар Принт” компани, “Улаанбаатар Гурил”-ын үйлдвэр, дэлхийд танигдсан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” корпораци, Монгол улсын нийт айл өрхийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажилладаг “Хаан” банк,  аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч “Жуулчин”, “Эйрлинк Монголиа” компани, Кемпински Хаан Палас зочид буудал нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ байнгын найдвартай түнш нь байж, эх орныхоо хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Монгол улсын шилдэг “ТОП 100“ аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Таван Богд Групп нь байнга шалгарч, “ENTREPRENEUR“ наадмаас 2007, 2010 онд "Нийгмийн хариуцлагыг онцлох компани”-аар тодрон улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч, нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш гэдгээ баталлаа.

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлагч байх эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Таван Богд Групп”-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, 2012онд харилцагч, үйлчлүүлэгчиддээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж, Та бүхнийхээ эрхэм сонголтыг баталгаажуулсаар байх болно.

ТОП 100

"Таван Богд Групп" Монгол улсын топ компаниар шалгарлаа
МҮХАҮТ, Монгол улсын Засгийн газар хамтран Монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг "ТОП-100" компаний 19-р байранд орлоо.

Гишүүн байгууллагууд

Манайд ажиллахыг хүсвэл


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй