Говь ХК



Gobi Corporation

"Говь" ХК нь 1981 онд Япон Улсын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөрийн орны байгалийн гаралтай 100% ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үүсгэн байгуулагдсан.

2007 онд Таван Богд Групп Япон түншүүдийн хамт Говь ХК-ийн хувьцааны 73,45%-ийг эзэмших эрхтэйгээр хувьчлан авсан юм. 30 жилийн түүхтэй тус үйлдвэр нь Монголын тэмээ болон ямааны 100% нарийн, тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг.

Жилд дунджаар 800,000 төрлийн сүлжмэл болон нэхмэл эдлэл, 25 000 ширхэг оёмол бүтээгдэхүүн, 350,000м2 нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд худалдаалдаг. Өмнө нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ 100% экспортолдог байсан бол одоо нийт бараа бүтээгдэхүүнийхээ 50 хувийг эх орныхоо хэрэглэгчдэд хүргэн, жижиглэн болон бөөнөөр худалдаалж байна. Өнөөдөр Нью-Йорк, Токио, Лондон, Парис, Берлин, Хамбург, Брюссель, Москва, Сөvл зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй 20 гаруй хотуудын дэлгvvрийн лангууг "GOBI-Made in Mongolia"гэсэн шошготой ноолууран бvтээгдэхvvн чимж, "Говь"-ийн бvтээгдэхvvн нь дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж байна.

Summer Spring Catalogue 10/11 Saverio Catalog 2011 Winter Fall Catalogue 10/11

Мөн 2011 онд Италийн алдарт загвар зохион бүтээгч Савериотой хамтран GOBI by SAVERIO PALATELLA брэндийг дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны эхлэл болсон GOBI by SAVERIO PALATELLA нэрийн дэлгүүр Factory Store дэлгүүрт нээгдээд байна.
Говь ХК нь өөрийн нэрийн барааны 26 дэлгүүртэй бөгөөд ойрын 3 жилийн дотор 100 дэлгүүртэй болох зорилт тавин ажиллаж байна.

Албан ёсны хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж, "Говь ХК"
Утас: +976-11-343677
Факс: +976-11-343081
Э-Шуудан: info@gobi.mn
Вэб сайт: www.gobi.mn


Нээлттэй ажлын байр
Компаниуд
Э-шуудан бүртгүүлэх
Бидэнтэй нэгдээрэй