Дадлага хийлгэх тухай


Таван Богд Групп нь танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх оюутнуудыг хүлээн авч тэдгээрийн онолын мэдлэгийг баталгаажуулах, практик дадлага олгох, бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болоход нь туслах зорилгоор тухайн оюутан болон сургуулийн хүсэлтийг нь үндэслэн дадлага хийх зөвшөөрөл олгодог бөгөөд улмаар чадварлаг төгсөгчдийг ажилд урьдаг.
Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага
|
Ангилал |
|
|
Сургууль |
Гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль |
|
Мэргэжил |
Маркетинг, менежмент, гадаад харилцаа, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, санхүү, бизнесийн удирдлага мэргэжлүүдээр сурч буй |
|
Курс |
3, 4-р курс |
|
Сурлагын голч дүн |
В болон 3,0 дээш |
|
Нэмэлт чадвар |
Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй байвал давуу тал болно. |
Манай компанид дадлага хийх оюутан дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Оюутны анкет
- Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн жагсаалт
- Сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолт
- Дадлагын ажлын удирдамж
- Удирдамжийг үндэслэн боловсруулсан дадлагын ажлын төлөвлөгөө
